Хайх

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ

2022 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо

Text: Buro.Mongolia


Хэдхэн хормын өмнө Лас Вегас хотын MGM Grand Garden Arena цэнгэлдэх хүрээлэнд хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг 64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн Грэмми ёслолоос Бруно Марс, Anderson .Paak нарын үүсгэн байгуулсан Silk Sonic хэмээх R&B дуо хамтлаг "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг дуу", "Шилдэг R&B үзүүлбэр", "Шилдэг R&B дуу" зэрэг нийт дөрвөн шагналын эзнээр тодорсон юм. Мөн 2021 онд дебютээ хийсэн Оливия Родриго "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг поп соло үзүүлбэр", "Шилдэг поп цомог" шагналуудыг хүртэж, маш том амжилт байгууллаа.

Хэрэв өнгөрсөн жил 63 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол ямар ч үзэгчгүй цомхон өрнөсөн бол энэ удаагийн арга хэмжээ үзэгчидтэй хэвийн горимоор өрнөж, уран бүтээлчид ч мөн мартагдашгүй үзүүлбэрүүд үзүүлж, бид бүгдийг доргиож чадлаа. Энэ үдэш BTS хамтлаг хит болсон “Butter” дуугаа тайзнаа толилуулж, Жастин Бибер "Peaches" дуугаа дуулж, Lil Nas X “Montero (Call Me by Your Name)” болон “Industry Baby” бүтээлүүдээ толилуулан мартагдашгүй үдшийг бэлэглэсэн юм.

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 1)

Үдшийн өөр нэгэн онцлох мөчийг дурдвал, ёслолын үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленский бичлэгээр дамжуулан Америкийн дуу бичлэгийн академи болон олон нийтэд хандаж үг хэлсэн байна. Тэрээр яг одоо Украинд өрнөж буй аймшигт явдлуудыг дурдаж, уран бүтээлчдээс өөрсдийн дуу хөгжмийн тусламжтайгаар Украины ард иргэдийг дэмжин дайны эсрэг зогсохыг хүссэн байна. “Дайны талаар үнэнийг хэл. Өөрсдийн цахим сүлжээнд, мөн телевизийн сувгуудаар. Биднийг чадах бүхнээрээ дэмжээрэй. Ямар ч аргаар хамаагүй. Чимээгүй л байж болохгүй” хэмээжээ. В.Зеленскийг үгээ хэлж дуусахад дуучин John Legend Украины ард иргэдэд дэмжлэгээ илэрхийлж "Free" хэмээх шинэ дуугаа Украины гурван уран бүтээлчийн хамтаар толилуулсан юм. Түүнтэй хамт тайзнаа дуучин Мика Ньютон дуулж, Сюзанна Иглидан Украины уламжлалт бандура хөгжмийн зэмсэг дээр тоглож, харин яруу найрагч Люба Якимчук үзүүлбэрийн төгсгөлд Украины ард иргэдийн төлөө залбирсан билээ.  

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 2)

Ингээд Грэмми 2022 шагнал гардуулах ёслолын гол төрлүүдийн ялагчидтай танилцацгаая.

Оны шилдэг дуу бичлэг

"Leave The Door Open" - Silk Sonic

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 3)

Оны шилдэг дуу

"Leave The Door Open" - Silk Sonic

Оны шилдэг цомог

"We Are" - Jon Batiste

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 4)

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Оливия Родриго

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 5)

Оны шилдэг поп соло үзүүлбэр

"Drivers License" - Оливия Родриго

Оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр

"Kiss Me More" - Doja Cat feat. SZA

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 6)

Оны шилдэг поп цомог

"Sour" - Оливия Родриго 

Оны шилдэг уламжлалт поп цомог

"Love for Sale" - Тони Беннетт, Леди Гага

Оны шилдэг рэп цомог

"Call Me If You Get Lost" Tyler, the Creator

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 7)

Оны шилдэг рэп үзүүлбэр

"Family Ties" - Baby Keem, Kendrick Lamar

Грэммигийн эргэн тойронд: Silk Sonic шилдгээр тодорч, В.Зеленский үг хэллээ (фото 8)

Оны шилдэг рэп дуу

"Jail" - Канье Уэст, Jay-Z

Оны шилдэг R&B үзүүлбэр

"Leave The Door Open" - Silk Sonic

"Pick Up Your Feelings" - Jazmine Sullivan

Оны шилдэг R&B дуу

"Leave The Door Open" - Silk Sonic

Оны шилдэг кантри цомог

"Starting Over" - Chris Stapleton

Оны шилдэг рок үзүүлбэр

"Making a Fire" - Foo Fighters

Оны шилдэг рок дуу

"Waiting on a War" - Foo Fighters

Оны шилдэг рок цомог

"Medicine at Midnight" - Foo Fighters

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх