Хайх

Билли Айлишийн фэнүүд байгаль орчин хамгаалах алхам хийснээр аялан тоглолтынх нь тасалбарыг хожих боломжтой

Билли Айлишийн фэнүүд байгаль орчин хамгаалах алхам хийснээр аялан тоглолтынх нь тасалбарыг хожих боломжтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Ирэх жил болох Билли Айлишийн "Where Do We Go?" аялан тоглолт нь байгаль орчинд ээлтэй тоглолт болох юм. Тэрээр Global Citizens байгууллагатай хамтран байгаль орчин хамгаалах алхам хийдэг фэнүүддээ тоглолт үзэх боломжийг олгохоор ажиллаж байна. Билли өөрийн "Авокадонууд" гэж нэрлэдэг фэнүүддээ хандан Global Citizens байгууллагын шагналын платформд элсэж хуванцар бохирдол, цаг уурын өөрчлөлт зэрэг хүрээлэн буй орчны асуудлын талаар илүү их мэдээлэл авч суралцахыг уриалсан бичлэгийг өөрийн Twitter хуудаснаа нийтэлжээ. Элссэн фэнүүд нь эдгээр бэрхшээлийг даван туулах, ядуурлыг арилгахад туслах үйлдлүүд хийн оноо цуглуулснаар түүний шоу тоглолтын тасалбарыг хожих боломжтой юм.

Билли Айлишийн фэнүүд байгаль орчин хамгаалах алхам хийснээр аялан тоглолтынх нь тасалбарыг хожих боломжтой (фото 1)

"Where Do We Go?" аялан тоглолт нь АНУ-ын Флорида мужийн Майами хотод 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд 2020 оны долоодугаар сарын 30-нд Их Британи улсын Лондон хотын "The O2 Arena"-д өндөрлөх билээ.

Биллигийн хамтарч буй Global Citizens байгууллагын албан ёсны хуудсыг эндээс харна уу.

цааш үзэх