Хайх

Боно хамгийн баян хөгжимчнөөр нэрлэгдлээ

Боно хамгийн баян хөгжимчнөөр нэрлэгдлээ

Алсын хараа

Text: Б.Амина


Зураг:

Түүнийг хамгийн чинээлэг болгосон зүйл бол өргөн цар хүрээтэй, олон тоглолт нь биш, харин 2009 онд хийсэн алсыг харсан шийдвэр нь байлаа

Зургаан жилийн өмнө Facebook-ийн хувьцааг худалдаж авсан нь U2 хамтлагийн Боног хамгийн баян хөгжимчин болголоо. Түүний худалдан авсан Facebook-ийн 2,3% хувьцаа нь Боногийн хадгаламжийн ихээхэн хувийг эзэлдэг байна. Энэ хувиасаа 86,2 сая ам долларыг хөрөнгө оруулалтын Elevation Partners группдээ зарлагадахаасаа тэрбээр огт харамсаагүй юм. Зургаан жилийн хугацаанд түүний хувьцаа 1,4 тэрбум ам. долларыг Бонод авчирчээ.

Харин хамгийн баян хөгжимчдийн хоёрдугаар байрт Пол Маккартни ойролцоогоор 1,1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх орлогоороо багтсан байна. Гуравдугаарт 800 сая ам.долларын орлоготой Мадонна жагсчээ. 

 

цааш үзэх