Хайх

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай!

#UniqueUnitedCitizen давлагаанд нэгдэцгээе

Text: Бюро 24/7


Бичлэг: Shoppy Studio
Зураг: О.Төмөрбаатар (@tumurbaatar)

Нийгмийг сайн сайханд уриалан дуудаж байдаг аливаа хөдөлгөөн, кампанит ажил бүр өөрчлөлтийг тодорхой хэмжээнд бий болгож байдаг. Дэлхий дээр олон компаниуд өөрийн брэнд нэрээр дамжуулж хэрэглэгчдийгээ нийгмийн сайн сайхан үйлсэд уриалан дуудаж ирсэн байдаг. Тухайлбал Nike брэнд "Move to Zero" кампанит ажлаараа хог хаягдлыг бууруулах, бүхнийг дахин боловсруулж ашиглах боломжтойг залууст маш хүчтэй харуулж байгаа бол, Gillette брэнд "We believe: The best man can be" кампанит ажлаараа ялгаварлан гадуурхлыг зогсоохыг нийгмийн өргөн хүрээнд уриалж чадсан билээ. Энэ мэтчилэн маш олон жишээг дурдаж болох бөгөөд бүгд л нийгмийн сайн сайхныг бий болгоход нөлөөлөл, үр дүнгээ өгсөөр байна. Монголын компаниуд ч энэ чиглэлийн кампанит ажлуудад анхаарч ажиллаж эхэлж байгаа нь цаашаа улам өргөжин тэлэх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 1)

Та бидний сайн мэдэх мэдээлэл технологи, цахим худалдааны үндэсний тэргүүлэгч shoppy.mn компани хамтран ажиллагч дэлхийн брэндүүдийн хамтаар "Unique, United, Citizen" хөдөлгөөнийг үүсгэн, залууст хандсан мессежийг түгээж эхэлж байна.

Тэдний онцолж байгаагаар:

Be Unique: Өнөө үед залуус нийгмийн сүлжээ, технологийн хөгжлийн сул талын золиос болж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гээж, хэт ихээр сошиал дахь өнгөц амьдралын хэвшил, сурталчилгаанд автсаар байгаа. Бусдаас гоё байхаас илүү мэдлэг, боловсрол, ёс зүйд тэмүүлж, өөрийн онцгой талаа өнгөлөх нь хамгаас илүү гоё болохыг залуустаа сануулахаар...

Be United: Бидний ихэнх нь гэр бүл, хамт олон, тэдний хамтран босгож байдаг халуун дулаан аз жаргал, амжилтыг анзаарч, анхаарч харалгүй өөрийгөө ганцаардал, гунигт автуулсаар байдаг. Бусдыг хайрлах, босгох, дэмжих нь энэ амьдралын үнэ цэнэ болохыг залуустаа сануулахаар...

Be a Citizen: Энэ улсынхаа жинхэнэ иргэн байж, хариуцлагаа ухамсарлан эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, өөрийнхөө сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөх, бусдын эрүүл, аюулгүй, аз жаргалтай, элэг бүтэн амьдрал чиний хариуцлагаас хамааралтай болохыг залуустаа сануулахаар....

#UniqueUnitedCitizen хөдөлгөөнд залуусыг нэгдэн давлагаалахыг уриалж байна.

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 2)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 3)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 4)

Залуу хүн та бол ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ОНЦГОЙ НЭГЭН! Гэхдээ ажил, амьдралд ГАНЦААРАА биш ХАМТДАА илүү урагшилдаг гэдгийг ухамсарладаг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг, хариуцлагатай, эрч хүчтэй, ёс зүйтэй, эх орноо, хайртай бүхнээ үгээрээ ч, үйлдлээрээ ч хайрладаг хамгийн COOL иргэн бол #UniqueUnitedCitizen хөдөлгөөнд НЭГДЭЖ, эерэг хандлагыг түгээцгээе!

Өөрийгөө бас бусдыг хүндэлдэг, хамтдаа амжилтыг бүтээдэг, хариуцлагатай иргэн байцгаая!

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 5)

Хэрэв чи өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, хамтач бас хариуцлагатай хүн гэж өөрийгөө дүгнэдэг бол, эсвэл тийм байхаар дөнгөж сая шийдвэр гаргасан бол #UniqueUnitedCitizen хэштагыг ашиглан өөрийн нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлээрэй.

Хүний амьдралд сонголт хэдэн зуугаараа бий... Ухаалаг бай, сониуч бай, хөгжилтэй бай, сэргэлэн, эрч хүчтэй бай, эрэлхэг бай, авьяаслаг бай..

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 6)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 7)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 8)

ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ...

ХАМТАЧ БАС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ.

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 9)

 

Бид ч бас shoppy.mn-ийн эхлүүлж байгаа энэхүү санаачилгыг дэмжин нэгдэж байгаагаа илэрхийлж байна.

#UniqueUnitedCitizen

 

Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 10)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 11)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 12)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 13)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 14)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 15)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 16)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 17)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 18)
Залууст хандсан уриалга: Өөрийнхөөрөө бай! Хамтач бас Хариуцлагатай бай! (фото 19)

www.shoppy.mn/uuc

Утас: 77778985

Facebook хуудас @shoppy.mn

Instagram хуудас @shoppy.mn  

Сэтгэгдэл бичих

цааш үзэх