Хайх

Christian Dior Гранвильд үзэсгэлэн гаргана

Christian Dior Гранвильд үзэсгэлэн гаргана

70 жилийн ойд зориулж

Text: Бюро 24/7


Зураг:

Christian Dior загварын ордон үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Францын баруун хойд хэсэгт буюу Гранвиль дахь Кристиан Диорын амьдарч байсан байшинд нээгдэх гэж байна. Үзмэрүүд дунд дизайнерын хувийн эд зүйлс болон интерьерийн эдлэл дэлгэгдэнэ. Жишээ нь ирсэн зочид Японы экзотицизмийн үеийн эд зүйлсээр чимэглэгдсэн том зайтай үүдний өрөө, рококо стилиэр тохижуулсан урланг харж болно. Үзэсгэлэнгийн эдгээр өрөөнүүд алдарт дизайнерыг илүү хувь хүн талаас нь харуулах юм.

Загварын түүхч Флоренс Мюллер Christian Dior-ын энэхүү үзэсгэлэнгийн эрхлэгчээр ажиллахаар болжээ. Зохион байгуулагчид Кристиан Диорын амьдарч байсан эрин үеийн уур амьсгалыг дахин бүтээхийн тулд архивын бичиг баримтан дээр тулгуурласан байна. 
Үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 8-нд нээгдэж, есдүгээр сарын 24 хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх