Хайх

Дакота Жонсон хуулийн сэдэвтэй кинонд тоглоно

Дакота Жонсон хуулийн сэдэвтэй кинонд тоглоно

Керри Бакийн хэргээс сэдэвлэсэн

Text: Бюро 24/7


Зураг:

Дакота Жонсон "Fifty Shades"-ын дүр төрхөөс татгалзахаар шийджээ. Тэрээр Жон Дэвид Смитийн "The Supreme Court and the Sterilization of Carrie Buck" номоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлийн гол дүрд тоглохоор болсон байна. Энэхүү бодит явдлаас сэдэвлэсэн зохиолд эмэгтэй хүнийг үр тогтоох чадваргүй болгох асуудлыг хөндсөн байдаг.

Дакота Жонсон Керри Бак гэдэг сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөн бүсгүйн дүрд тоглох юм. Керри Бак 18 настай боловч есөн настай хүүхдийн сэтгэхүйтэй байсан бөгөөд хүчирхийлэлд өртөж байжээ. Бүсгүйн эмчлүүлж байсан сэтгэл мэдрэлийн эмнэлгийн дарга Керри Бакийг жирэмсэн болсны дараагаар түүнийг бүр мөсөн үргүй болгох ажилбарыг хийх санаачлага гаргасан байна. Эмнэлгийн дарга Керри Бакийг нийгэмд генетикийн аюул учруулна хэмээн үзэж ийм шийдвэр гаргажээ.

Анх 1927 онд Керри Бакийн хэргийг АНУ-ын дээд шүүхээр авч хэлэлцсэн юм. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу үндэстний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрх зүйн чадамжгүй болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг албан хүчээр үр тогтоох чадваргүй болгох хуулийг баталсан байдаг.

 

 

цааш үзэх