Хайх

\"Dirty Dancing\" киноны үргэлжлэлийг хийнэ

"Dirty Dancing" киноны үргэлжлэлийг хийнэ

Кинонд жүжигчин Женнифер Грей эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

1980-аад онд нээлтээ хийж байсан алдарт "Dirty Dancing" киноны үргэлжлэлийг хийхээр болсноо Lionsgate кино компани мэдэгдлээ. Ингээд ч зогсохгүй тус кинонд Бэбигийн дүрийг бүтээсэн жүжигчин Женнифер Грей эргэн ирэхээр болсон байна. Мөн тэрээр зөвхөн жүжигчний хувиар төдийгүй киноны гүйцэтгэх продюсероор ажиллах юм.

Энэ талаар Lionsgate кино компанийн захирал Жон Фельтхеймер "Шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсан романтик, өнгөрсөн үеийг санан дурссан бүтээл болно. Энэ кино нь манай кино компанийн түүхэнд төрсөн хамгийн өндөр ашиг орлоготой бүтээл байсан" хэмээн хэлжээ.

Эргэн сануулахад анх 1987 онд танилцуулагдсан "Dirty Dancing" кинонд Патрик Суэйзи болон Женнифер Грей нар гол дүрийг бүтээсэн билээ. Эмиль Ардолиногийн найруулсан тус киноны үйл явдалд Кэтскилл нэртэй резортод Бэби хочит 18 настай Фрэнсис Хаусман эцэг эхийнхээ хамтаар амрахаар ирдэг бөгөөд удалгүй тус резортын бүжгийн багш Жонни Каслт дурладаг.

Тухайн үедээ "Dirty Dancing" кино нь 5 сая ам.долларын зардлаар бүтээгдэж, бокс оффисоос 214 сая ам.долларын орлого олж байсан юм. Мөн тус киноны "(I've Had) The Time of My Life" дуу нь Грэмми, Оскар, Алтан Бөмбөрцөг зэрэг наадмуудаас шагнал хүртэж байсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх