Хайх

Дуучин Селена Гомес бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн шинэ дуу гаргалаа

Дуучин Селена Гомес бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн шинэ дуу гаргалаа

iPhone ухаалаг утсаар авсан шинэ клип

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин, жүжигчин Селена Гомес удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага авсны эцэст өчигдөр "Lose You To Love Me" нэртэй шинэ синглээ видео клипийн хамт цацлаа. Хар цагаан өнгөтэй энэхүү видео клипийг iPhone ухаалаг утсаар авснаараа онцлог болсон юм. Клипэнд дуучин бүсгүй камерын өөдөөс харан, чин сэтгэлээсээ дуулахаас өөр ямар ч үйл явдал гарахгүй.

"Уналт, өсөлт тохиосон энэ бүх хугацаанд надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Би энэ бүхнийг та бүгдгүйгээр хийж чадахгүй байлаа. Хамгийн сүүлийн цомог гарснаас хойш миний амьдралд тохиосон олон үйл явдлууд энэ дууг хийх шалтгаан болсон юм. Хүмүүсийг үргэлж итгэл найдвар байдгийг мэдэрч, өмнөхөөсөө илүү хүчтэй болж чадна гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна" хэмээн Селена Гомес шинэ бүтээлийнхээ талаар хуваалцжээ.

цааш үзэх