Хайх

Эмма Стоун Круэлла Де Вилийн дүрд хувирахын тулд үсний өнгөө эрс өөрчилжээ

Эмма Стоун Круэлла Де Вилийн дүрд хувирахын тулд үсний өнгөө эрс өөрчилжээ

"Cruella" киноны зураг авалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун Disney кино компанийн "Cruella" кинонд хорон санаат дизайнер Круэлла Де Вилийн дүрийг бүтээж байгаа билээ. 1996 онд бүтээгдсэн "101 Dalmatians" киноны приквел болох тус кинонд залуу Круэлла Де Вилийн түүхийг өгүүлэх юм.

Тэгвэл цахим ертөнцөд "Cruella" киноны зураг авалтын талбайгаас авсан гэрэл зургууд цацагдсан бөгөөд эдгээр зургуудаас жүжигчин бүсгүй тус кинонд зориулан гаднах төрхөө, бүр тодруулбал үсний өнгөө тод улаан болгон өөрчилснийг харж болно.

Эмма Стоун Круэлла Де Вилийн дүрд хувирахын тулд үсний өнгөө эрс өөрчилжээ (фото 1)

Мөн саяхан Disney кино компани D23 чуулганы үеэр "Cruella" киноны албан ёсны зургийг нийтэлсэн билээ. Албан ёсны зурагт залуу Круэлла Де Виль өөрийн нэрийн хуудас болсон хар, цагаан өнгийн үснээс гадна панк рок төрхтэй болсон байлаа.

Эмма Стоун Круэлла Де Вилийн дүрд хувирахын тулд үсний өнгөө эрс өөрчилжээ (фото 2)

"Cruella" кино 2021 оны тавдугаар сарын 21-нд олон улсын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Кинонд Эмма Стоуноос гадна Эмма Томпсон, Пол Уолтер Хаузер, Жоэль Фрай нар тогложээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх