Хайх

Эрмитажийн музей Сальвадор Далигийн найман бүтээлийг дэлгэнэ

Эрмитажийн музей Сальвадор Далигийн найман бүтээлийг дэлгэнэ

Санкт-Петербург хотод байгаа хүмүүсийн анхааралд!

Text: Ж.Чинбат


Санкт-Петербург хотод байгаа, удахгүй тийшээ аялах хүмүүст сонордуулах сайхан мэдээ байна. Эрмитажийн музейд гарах гэж буй "Каталоний сюрреализм" үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Далигийн найман бүтээл олны хүртээл болох нь ээ

Энэхүү үзэсгэлэнд XIX-XX зууны үеийн 29 Каталон уран бүтээлчийн 70 бүтээл дэлгэгдэнэ. Уран баримал, тосон будгийн бүтээл, график зургуудаас бүрдсэн эдгээр ажлуудын дунд Сальвадор Далигийн зургууд багтсан гэдгээрээ онцлогтой юм. Өнгөрсөн хавар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Сальвадор Дали ба Пабло Пикассо" нэртэй үзэсгэлэн гарахад хүмүүс Далигийн тосон будгийн ажлуудыг үзэхсэн гэж хамгийн их хүсч байсан юм. Тэгвэл одоо Санкт-Петербург хотод амьдарч байгаа болон ойрын хугацаанд тэнд зочлох хүмүүст энэ боломж гарч ирлээ.

"Каталоний сюрреализм" үзэсгэлэн аравдугаар сарын 29-с хоёрдугаар сарын 5 хүртэл олны хүртээл болно.  

цааш үзэх