Хайх

Forbes сэтгүүл хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалт гаргажээ

Forbes сэтгүүл хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалт гаргажээ

Хэн хамгийн баян бэ?

Text: Б.Амина


Зураг:

2015 оны хамгийн өндөр ашиг орлоготой дуучдын жагсаалт гарчээ. Зарим нэг нь уран бүтээлээрээ, өөр нэг нь гоо сайхны брэнд болон кинонд тоглосноороо жагсаалтад багтсан байна

Өнгөрсөн жил Кэти Перри жагсаалтын тавдугаарт орж байжээ. Харин энэ жил тэрээр жагсаалтыг 135 сая долларын орлогоороо тэргүүлсэн байна. Түүний Prismatic World Tour тоглолт дэлхийн өнцөг булан бүрт хүрч, тоглолт тус бүрээс хоёр сая гаруй долларын ашиг олсон нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ. Перри гоо сайхны брэндүүд Coty болон CoverGirl нартай хамтран сурталчилгаа хийн, мөн Claire's аксесуарын брэндтэй ч хамтран ажилласан аж. Харин Тейлор Свифт 80 сая доллараар хоёрдугаар байрт жагссан бол гуравт Fleetwood Mac хамтлагийн дуучид Стиви Никс болон Кристин Макви нар оржээ. Хамтлагийн жилийн орлого 59,9 сая долларт хүрсэн байна. Цаашлаад жагсаалтад мөн Леди Гага ($59 сая), Бейонсе ($54,5 сая), Бритни Спирс ($31 сая), Женнифер Лопез ($28,5 сая), кантри дуучин Миранда Ламберт ($28,5 сая), Мэрайя Кэри ($27 сая) болон Рианна ($26 сая) нар тус тус ашиг орлогын хэмжээгээрээ эхний аравт багтлаа.

цааш үзэх