Хайх

Game of Thrones цувралын шинэ улирал гарах өдөр зарлагдлаа

Game of Thrones цувралын шинэ улирал гарах өдөр зарлагдлаа

Эргэн ирсэн нь

Text: Б.Амина


Зураг:

HBO суваг Game of Thrones цувралын зургаадугаар улирлын эхний анги гарах өдрийг мэдэгдлээ. Хавар болохыг хүлээх шалтгаан нэгээр нэмэгдэж байна

HBO суваг Twitter хуудсаараа дамжуулан Game of Thrones цувралын зургаадугаар улирал дөрөвдүгээр сарын 24-нд гарах болсныг зарлажээ. Мөн энэ өдөр дахин хоёр өөр цуврал гарч эхлэх нь Silicon Valley болон Veep цувралууд юм. Цуврал гарах өдрийг зарласан нь шүтэн бишрэгчдийн хувьд цорын ганц баярлах шалтгаан биш аж. Учир нь The Hollywood Reporter сэтгүүлийн мэдээллэснээр HBO суваг энэхүү цувралыг хамгийн багадаа дахин хоёр улирал буюу долоо, наймдугаар улирал болтол нь үргэлжлүүлэх болсон талаар нийтлэжээ. Нээлтийг хүлээх зуураа тизерт гарах нууцлаг зүйлийг таахыг оролдоцгооё.

цааш үзэх