Хайх

Илон Маск рэппер боллоо

Илон Маск рэппер боллоо

"RIP Harambe" нэртэй анхны синглээ SoundCloud дээр цацсан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Tesla ба SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск рэп жанрын анхны уран бүтээлээ SoundCloud тавцан дээр танилцуулж, гэнэтийн бэлэг барилаа. Тодруулбал тэрээр уг тавцан дээр Emo G Records нэртэй зохиомол хуудас нээж "RIP Harambe" нэртэй анхны синглээ цацсан байна.

Нийт хоёр орчим минут үргэлжлэх энэхүү дуунд Харамбе нэртэй гориллын тухай өгүүлнэ. Эргэн сануулахад 2016 онд АНУ-ын Цинцинатти дахь амьтны хүрээлэнд амьдардаг гориллын торонд гурван настай хүү санамсаргүй унаснаас болж хүрээлэнгийн ажилтнууд Харамбег буудан хороох шаардлагатай болсон юм. Энэ үйл явдлын дараа цахим ертөнцөд Харамбе хүүд гэм хор учруулахгүй байсан хэмээн түүнийг дэмжсэн хүмүүс мим зургийн шинэ давлагаа эхлүүлж байсан билээ. Тэгвэл Илон Маск харамсалтайгаар амиа алдсан гориллд хүндэтгэл үзүүлж энэхүү дууг бичүүлсэн байна. Тэрээр "Энэ миний хамгийн сайн бүтээл ч байж магадгүй" хэмээн хошигножээ.

Уг дуунд Илон Маск хоолойгоо AutoTune программ дээр өөрчилж, өвөрмөц хэмнэлээр "баяжуулжээ". Ямартаа ч түүний анхны уран бүтээлийг сонсоцгооё.

цааш үзэх