Хайх

Канье Уэст нэгэн нууц төсөл хийж байна

Канье Уэст нэгэн нууц төсөл хийж байна

Шинэ цомог байж болох юм

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэпер Канье Уэст удахгүй, энэ сарын 20-нд цоо шинэ төслөө танилцуулах гэж байгаа бололтой. Тэрээр https://www.772233688.com/ гэх нэртэй вебсайт нээсэн байна. Одоогоор энэхүү төсөл ямар учиртай болох нь тодорхойгүй ч бид уг вебсайтаас "Гуравдугаар сарын 20", "NASA", "Kanye West", "Project 10" гэсэн бичгүүдийг харж болно.

Мөн Нью-Йорк хотод байрлах MTV телевизийн редакци "E PLURIBUS UNUM" (Латинаар "Олуулаа ч нэг цул" гэсэн утгатай. АНУ-ын төрийн сүлд дээр бичээстэй байдаг) гэсэн бичигтэй хуурцаг болон цагаан хуванцар карт бүхий хайрцгийг хүлээн авсан гэж мэдээллэжээ.

Одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч "Project 10" гэсэн бичгээс харахад Канье Уэст 10 дах шинэ цомгоо танилцуулах магадлалтай байна.

цааш үзэх