Хайх

Хэллоуины баярт бэлэн үү: Аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд ямар давуу талтай вэ?

Хэллоуины баярт бэлэн үү: Аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд ямар давуу талтай вэ?

Маш их калори шатааж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэллоуины баяр болоход хэдхэн өдөр үлдлээ. Мэдээж хэрэг сүнсний баярыг жихүүдэс хүргэм аймшгийн кино үзэлгүйгээр өнгөрөөх нь утгагүй хэрэг. Тэгвэл аймшгийн киноны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад хааяа ч гэсэн ийм төрлийн кино үзэж, зүрхний цохилтоо түргэсгэх нь эрүүл мэндэд давуу талтай болохыг эрдэмтэд баталсан байна. Тодруулбал 2012 онд Их Британийн Вестминстерийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 10 хүнд 10 өөр аймшгийн кино үзэхийг санал болгож, энэ хооронд тэдний зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэрэглээ ба нүүрстөрөгчийн диоксидын ялгарлыг хэмжсэн байна. Судалгааны үр дүнд 1980 онд нээлтээ хийж байсан "The Shining" киног үзсэн хүмүүс хамгийн ихээр айж, асар их хэмжээний калори шатаасан нь тогтоогджээ.

"The Shining" киног үзэх явцад цочиж, чичирч байсан хүмүүс дунджаар 184 калори шатааж байсан аж. Энэ нь ойролцоогоор 64 кг жинтэй насанд хүрсэн хүн 40 минутын турш алхсантай тэнцэх хэмжээний калори гэдгийг Health вебсайт мэдээллэж байна. Үүний дараагаар "Jaws" киног үзсэн хүмүүс 161 калори шатаасан бол "The Exorcist"-ийн үзэгчид ойролцоогоор 158 калори шатаажээ.

Аймшгийн кино үзэх нь адреналин ялгаруулж, калори шатаах үйл явцыг түргэсгэдэг болохыг тус судалгааны тэргүүн Ричард Макензи хэлсэн байна. Түүнчлэн аймшгийн кино үзэж түр хугацаанд стресст орсноор халдвар ба өвчинтэй тэмцдэг цусны цагаан эсүүдийг идэвхжүүлдэг аж. Ингэснээр хүний биеийн дархлаа сайжрахын зэрэгцээ сэтгэл санааны байдал ч дээшилдэг гэдгийг Их Британийн Ковентри их сургуулийн судлаачид онцолжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх