Хайх

Хунтайж Харри, Меган Маркл нарын түүхээр хийсэн баримтат цуврал нээлтээ хийх гэж байна

Хунтайж Харри, Меган Маркл нарын түүхээр хийсэн баримтат цуврал нээлтээ хийх гэж байна

Хааны гэр бүл дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийн эргэн тойронд

Text: Buro.Mongolia


Сассексийн гүн, хунтайж Харри АНУ-ын жүжигчин Меган Марклтай гэрлэснийхээ дараа тэд хааны гэр бүлийн тэргүүн хэргэм зэргээсээ татгалзах шийдвэр гаргаж, улмаар дараа жил нь нэрт сэтгүүлч Опра Винфригийн шоунд ил тод ярилцаж нэлээдгүй шуугиан дэгдээж байсан билээ. Тодруулбал, тухайн үед хааны гэр бүлийн гишүүн өнгөт арьст эхнэртэй болж байгаа нь олон нийтийн зүгээс, ялангуяа цагаан арьст биш ард иргэд зонхилдог Хамтын нөхөрлөлийн орнуудаас сайшаал дагуулж байсан ч хааны гэр бүлийн дотоод уур амьсгал арьс өнгөний үзлээс болж ихээхэн хүндрэлтэй болж байсныг дэлгэснээрээ олон нийтийн анхаарлыг татсан юм.

Тэгвэл тэд өөрсдийн хайр дурлал болоод хааны гэр бүлийн эрх ямбанаас татгалзсан түүхээ өгүүлэх зургаан хэсэгт баримтат цувралыг Netflix кино компанитай хамтран бүтээж, эхний гурван хэсэг нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр, удаах гурав нь 15-ны өдөр тус тус цацагдахаар болжээ.

Өчигдөрхөн цацагдсан шинэ трейлер дээр хунтайж Харри “Хэн ч үнэнийг бүрэн гүйцэд мэдэхгүй. Бид харин мэдэж байна” гээд “Би үнэхээр их айж байсан, түүх дахин давтагдаасай гэж хүсээгүй” хэмээн Диана гүнжтэй холбоотой эмгэнэлт явдалтай харьцуулан ярьсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх