Хайх

Хятад улс кино театрын тоогоор АНУ-г гүйцжээ

Хятад улс кино театрын тоогоор АНУ-г гүйцжээ

Өдөр бүр 26 кино театр шинээр нээгддэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Хятадын кино урлагийн салбар кино театрын тоогоороо дэлхийн дээд рекордыг тогтоолоо. Энэ жилийн дүнгээр тус улсад 50,000 кино театр үйл ажиллагаагаа явуулжээ. Өмнө нь энэ рейтингийг АНУ тэргүүлдэг байсан юм. Өнгөрч буй 2016 онд Хятадад өдөр бүр 26 кино театр шинээр нээгдэж байжээ. Үүнийг тус улсын иргэдийн амьдралын түвшин дээшилсэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн аажмаар хэрэглээний нийгэм үүсч байгаатай холбож байгаа аж. Сонирхуулахад Хятадад Холливүүдын ба Өмнөд Солонгосын шинэ кинонууд мөн дотоодын бүтээлүүд хамгийн их эрэлттэй байдаг.

цааш үзэх