Хайх

Кино шүүмжлэгчид эмэгтэйчүүдийн бүтээсэн шилдэг 100 киног нэрлэлээ

Кино шүүмжлэгчид эмэгтэйчүүдийн бүтээсэн шилдэг 100 киног нэрлэлээ

BBC-гийн жагсаалт

Text: Buro.Mongolia


Эмэгтэй кино найруулагчдын бүтээсэн шилдэг 100 киноны жагсаалтыг BBC агентлаг гаргасан байна. Энэхүү рейтингийг кино шүүмжлэгчид, нийтлэлчид, сэтгүүлчид, кино академийн гишүүд, фестивалийн хөтөлбөрийн захирлууд гээд нийт 84 орны 368 кино урлагийн мэргэжилтний сонголтоор тодруулсан байна.

Санал асуулгад нийт 185 эмэгтэй, 181 эрэгтэй, саармаг хүйстэй болон хүйсээ тодорхойлохоос татгалзсан нэг хүн оролцжээ. Оролцогч тус бүр эмэгтэй кино найруулагчдын бүтээсэн өөрийн дуртай 10 киног нэрлэсэн бөгөөд BBC тэдгээрээс хамгийн олон удаа дурдагдсан бүтээлүүдийг сонгон жагсаалтаа бүрдүүлсэн байна.

Жагсаалтад Аньес Варда, София Коппола, Кэтрин Бигелоу, Грета Гервиг, Андреа Арнольд зэрэг шилдэг эмэгтэй кино найруулагчдын бүтээлүүд багтсан байгаа юм. Ингээд BBC-гийн рейтингийн эхний 10 байранд шалгарсан бүтээлүүдийг харцгаая.

1. "The Piano", найруулагч Жейн Кэмпион (1993)

2. "Cleo from 5 to 7", найруулагч Аньес Варда (1962)

3. "Jeanne Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels", найруулагч Шанталь Акерман (1975)

4. "Beau Travail", найруулагч Клер Дени (1999)

5. "Lost in Translation", найруулагч София Коппола (2003)

6. "Daisies", найруулагч Вера Хитилова (1966)

7. "The Hurt Locker", найруулагч Кэтрин Бигелоу (2008)

8. "Toni Erdmann", найруулагч Марен Аде (2016)

9. "Fish Tank", найруулагч Андреа Арнольд (2009)

10. "Daughters of the Dust", найруулагч Жули Деш (1991)

цааш үзэх