Хайх

Леди Гага Дэвид Боуиг үл хүндэтгэсэн хэргээр олны дургүйцлийг хүргээд байна

Хүндэтгэл үү эсвэл сурталчилгаа юу?

Text: Б.Амина


Зураг:

58 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Леди Гага Intel компанитай хамтран Дэвид Боуигийн дурсгалд зориулан үзүүлбэр бэлдсэн нь шуугиан тариад байна

Өнгөрсөн нэгдүгээр сард домогт уран бүтээлч Дэвид Боуи хорт хавдрын улмаас 69 насандаа таалал төгссөн билээ. Харин энэ жилийн 58 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд зориулан Леди Гага шүтэн биширдэг дуучныхаа хүндэтгэлд зориулсан зургаан минутын тоглолтыг 3D график, гэрэлтүүлэгтэй үзүүлсэн юм. Тоглолтын явцад Леди Гагагийн нүүрэн дээр гэрлийн тусламжтайгаар Дэвид Боуигийн нүүр будалт зэргийг дүрслэж байлаа. Мөн Леди Гага шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр Дэвид Боуигийн хэв маяг бүхий хувцаслалтаар гоёсон байсан юм.

Харамсалтай нь Дэвид Боуигийн хүү болон шүтэн бишрэгчдынх нь зүгээс энэхүү тоглолтыг хүндэтгэл үзүүлж буй хэрэг биш харин дуучны нэр хүндийг ашигласан сурталчилгаа боллоо хэмээн шүүмжлээд байна. Учир нь Леди Гага Intel компанитай хамтран хийсэн энэхүү төслөө аль 2015 оны есдүгээр сараас бэлдэж эхэлсэн бөгөөд харин Боуиг нас барсны дараа сэдвээ өөрчилсөн юм.

 

цааш үзэх