Хайх

Леди Гага Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагтай хамтарчээ

Леди Гага Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагтай хамтарчээ

"Sour Candy"

Text: Бюро 24/7


Зураг:

Дуучин Леди Гага "Chromatica" нэртэй зургаа дах цомгоо тун удахгүй танилцуулах гэж байна. Тэгвэл түүний энэхүү шинэ цомогт Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагтай хамтран бичүүлсэн "Sour Candy" нэртэй дуу багтжээ.

Түүнчлэн энэхүү шинэ цомогт алдарт K-Pop хамтлагаас гадна Элтон Жон (Shine From Above), Ариана Гранде (Rain on Me) зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд орсон байна.

Анх Леди Гага шинэ цомгоо дөрөвдүгээр сард танилцуулахаар төлөвлөж байсан ч коронавирусын улмаас хойшлуулах шаардлага гарсан юм.

Леди Гагагийн "Chromatica" цомгийг 2020 оны тавдугаар сарын 29-нөөс эхлэн сонсож болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх