Хайх

Леонардо ДиКаприо бидний сайн мэдэх нэгэн хорон санаатны дүрд тоглох магадлалтай

Леонардо ДиКаприо бидний сайн мэдэх нэгэн хорон санаатны дүрд тоглох магадлалтай

Мартин Скорсезегийн шинэ кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Леонардо ДиКаприод Оскарын шагнал авчирсан "The Revenant" кино гарснаас хойш аль хэдийнээ хоёр жил өнгөрчээ. Үүнээс хойш Леонардо ДиКаприогийн тоглосон бүрэн хэмжээний кино гараагүй байгаа юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оскарын шагналт жүжигчнийг Жокерын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээх магадлалтай хэмээн мэдээллэж байна. Тодруулбал, Warner Bros. кино компани DC Comics-ийн гол хорон санаатнуудын нэг болох Жокерын тухай бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөсөн бөгөөд киноны ерөнхий продюсероор Мартин Скорсезег сонгож, найруулагчаар Тодд Филлипсийг ажиллуулахаар болжээ. Найруулагч Мартин Скорсезе Леонардо ДиКаприотой маш олон бүтээлүүд дээр (The Wolf of Wall Street, The Departed ба бусад) хамтарч ажилласан туршлагатай тул Warner Bros. кино компани түүний тусламжтай Леонардо ДиКаприог энэхүү төсөлд урих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Леонардо ДиКаприо болон Warner Bros. кино компанийн зүгээс ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

цааш үзэх