Хайх

Марго Робби \"Карибын тэнгисийн дээрэмчид\" киноны шинэ хувилбарт тоглоно

Марго Робби "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ хувилбарт тоглоно

Эмэгтэй гол дүрийн жүжигчдээс бүрдэх цоо шинэ төсөл

Text: Бюро 24/7


Зураг:

Жүжигчин Марго Робби зөвхөн эмэгтэй гол дүрийн жүжигчдээс бүрдэх "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ хувилбарт тоглохоор болжээ. Энэхүү төсөл нь "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны үргэлжлэл биш бөгөөд Жонни Депп болон тус франчайзтай ямар ч холбоогүй болох юм.

Киноны зохиол дээр Кристина Ходсон ажиллах болсныг эх сурвалж мэдэгдлээ. Эргэн сануулахад Марго Робби өмнө нь Ходсонтой "Harley Quinn: Birds of Prey" кинонд хамтран ажилласан туршлагатай билээ.

Харин киноны продюсероор Жерри Брукхаймер ажиллахаар болжээ. Сонирхуулахад тэрээр мөн дахин шинэчлэгдэн хийгдэж буй "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайзыг бүтээлцэж байгаа юм. Тус төсөлд Жонни Депп тоглох магадлалтай байгаа ч ингэсэн тохиолдолд энэ удаад түүнд туслах дүр оногдох болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх