Хайх

NASA-тай хамт бүтээлээ сансарт гаргамаар байна уу?

NASA-тай хамт бүтээлээ сансарт гаргамаар байна уу?

Танд ч боломж бий

Text: Б.Амина


Зураг:

Бид саяхан Парис руу аялах эрхтэй уралдааны тухай мэдээллэж байсан бол энэ удаад өөрийн бүтээлээ сансарт илгээх боломжтой шинэ уралдааны мэдээ хүргэе. АНУ-ын сансрын агентлаг урлагийн бүтээлүүдийг сансарт илгээхээр төлөвлөж байна

NASA манай дэлхийтэй ойр байрлах Бенну солир дээр галерей нээхээр төлөвлөж байна. Энэхүү галерейд шүлэг, гэрэл зураг, дуу, видео, зэрэг олон төрлийн бүтээл байх бөгөөд хамгийн гол нь тавигдах бүтээлүүдийг олон нийтээс нээлттэйгээр хүлээн авч, шалгаруулна. АНУ-ын сансар судлалын агентлагийн мэдээллэснээр, сонирхсон бүх уран бүтээлчид гуравдугаар сарын 20-ныг дуустал, Twitter-ийн @OSIRISREx хуудаснаа өөрийн уран бүтээлийг #WeTheExplorers гэсэн хэштэгийн хамт нийтлэх боломжтой аж.

"Огторгуй судлал бол маш бүтээлч үйл ажиллагаа юм. OSIRIS-REx cансрын хөлөг дээр уран бүтээлээ байршуулан, тэнд олон мянган жилийн турш хэвээр нь үлдээх гайхамшигт адал явдалтай бидэнтэй нэгдэхийг дэлхий нийтэд уриалж байна" гэж төслийн гол хөрөнгө оруулагч Данте Лауретта хэлжээ.

Энэхүү сонирхолтой төслийг энэ оны есдүгээр сард эхлэх ба 2018 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.

 

цааш үзэх