Хайх

Netflix стриминг тавцан \"Stranger Things\" цувралын дөрөвдүгээр улирлыг хийхээ зарлалаа

Netflix стриминг тавцан "Stranger Things" цувралын дөрөвдүгээр улирлыг хийхээ зарлалаа

Цувралын үйл явдал энэ удаад Хоукинс хотод өрнөхгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан алдарт "Stranger Things" цувралын дөрөвдүгээр улирлыг бүтээхээ албан ёсоор зарласан байна. Харь гарагийн мангасууд болон супер хүчтэй, хөгжилтэй бас зоригтой хүүхдүүдийн адал явдал энэ удаад Хоукинс хотоос гадна өрнөх болсныг албан ёсны тизер бичлэгээс харах боломжтой.

Одоогийн байдлаар цувралын үйл явдал яг хаана өрнөх, хэзээ гарах, ямар жүжигчид тоглох зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч мэргэжилтнүүд 2020 оны сүүлээр эсвэл 2021 оны эхээр цацагдана хэмээн таамаглаж байна.

Эргэн сануулахад "Stranger Things" цувралын гуравдугаар улирал өнгөрсөн долоодугаар сарын 4-нд нээлтээ хийсэн бөгөөд тухайн үед ердөө дөрвөн хоногийн дотор тус цувралыг нийт 40,7 сая хүн үзэж, үзэлтийн тоогоороо Netflix-ийн бүх цаг үеийн рекордыг тогтоож байсан юм.

цааш үзэх