Хайх

Педро Альмодовар Каннын кино наадмын шүүгчдийн багийг тэргүүлнэ

Педро Альмодовар Каннын кино наадмын шүүгчдийн багийг тэргүүлнэ

70 дах удаагийн

Text: Buro.Mongolia


Испанийн кино найруулагч анх удаа Каннын кино наадмын шүүгчдийн багийг ахлахаар боллоо

Найруулагч Педро Альмодоварыг 70 дах удаагийн Каннын кино наадмын шүүгчдийн багийг ахлуулахаар сонгосон байна.

"Надад ийм хүндэтгэл үзүүлсэнд би талархаж байна. Энэ мэдээ их гэнэтийн байсан тул би бага зэрэг сандарлаа. Ямар их хариуцлага миний нуруун дээр ирж байгааг ч ойлгож байгаа. Гэхдээ миний хувьд маш их хөдөлмөр ба таашаалыг нэг дор хослуулсан энэ ажилд өөрийгөө би бүрэн зориулна гэдгээ мэдэгдье" гэж найруулагч ярьжээ.

Өмнө нь Педро Альмодовар Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд байж үзсэн гэдгийг The Hollywood Reporter вебсайт мэдээллэсэн юм. Мөн түүний "All About My Mother", "Volver", "Broken Embraces", "The Skin I Live In", ба "Julieta" гэсэн нийт таван бүтээл тус кино наадамд өрсөлдөж байсан билээ. Харин 1999 онд Альмодовар "All About My Mother" киногоороо Каннын кино наадмын шилдэг найруулагч болж байжээ.

Энэ жил Каннын кино наадам тавдугаар сарын 17-28 хооронд зохион байгуулагдана.

цааш үзэх