Хайх

Засваргүй зураг: Питер Линдбергийн Pirelli-гийн хуанлид зориулж авсан зургууд

Засваргүй зураг: Питер Линдбергийн Pirelli-гийн хуанлид зориулж авсан зургууд

Николь Кидман, Пенелопа Крус, Ума Турман ба бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Парис хотод Pirelli 2017 цагалбарын албан ёсны танилцуулга боллоо

Энэ жил Pirelli хуанлигийн гол баатруудын зургийг Питер Линдберг авлаа. Тэрбээр энэхүү календарийн зургийг гурван удаа авсан цорын ганц зурагчин юм. Линдберг хамгийн анх 1996 онд Калифорнийн Эль-Мираж элсэн цөлд, 2002 онд Лос-Анжелес хотын Paramount студид зураг авалтаа хийж байсан. Үүнээс гадна тэрбээр 2014 онд Патрик Демаршельетэй хамт 50 жилийн ойн баярын тусгай дугаар дээр ажиллаж байжээ. Харин энэ жил Питер Линдберг Берлин, Лос-Анжелес, Нью-Йорк, Лондон хотын гудамж, студи, барилгууд болон Францын Ле-Туке наран шарлагын газарт зураг авалтаа хийсэн байна.

Питер 2017 оны хуанлид эмэгтэйчүүдийг өө сэвгүй, үлгэрийн амьтан шиг биш харин энгийн амьд хүн шиг гаргахыг хичээж, зургуудаа засч тордсонгүй. "Би өөрийнхөө гоо сайхны төсөөллийг хүмүүст хүргэхийг хичээсэн. Хэрэглээнд тулгуурласан орчин үеийн нийгэм ямар нэг бараа бүтээгдэхүүнээ худалдахын тулд залуу нас, төгс байдлыг харуулсан ганцхан л дүр төрхийг бидэнд санал болгож байна. Үнэн хэрэгтээ ийм гоо сайхны төсөөлөл жинхэнэ эмэгтэйчүүд ба бодит байдлаас тэс ондоо. Тиймээс би эмэгтэйчүүдийн дахин давташгүй дотоод ертөнцийг харуулахыг хичээсэн" гэж Питер Линдберг тайлбарлажээ.

Түүний энэ санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд Жессика Честейн, Пенелопа Крус, Николь Кидман, Руни Мара, Хелен Миррен, Жулианна Мур, Лупита Нионго, Шарлотта Рэмплинг, Леа Сейду, Ума Турман, Алисия Викандер, Кейт Уинслет, Робин Райт, Жан Зыи зэрэг 14 алдартай жүжигчин тусалжээ. Энэхүү хуанли нь нийт 40 ширхэг байгалийн болон хөрөг  зургаас бүрдсэн байна.

цааш үзэх