Хайх

Питер Динклэйж, Розамунд Пайк нар хамтран шинэ триллер кинонд тоглоно

Питер Динклэйж, Розамунд Пайк нар хамтран шинэ триллер кинонд тоглоно

Гаднах төрх хуурамч байдаг тухай өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралд Тирион Ланнистерын дүрийг бүтээсэн жүжигчин Питер Динклэйж "I Care a Lot" нэртэй триллер кинонд тоглохоор хэлэлцээр хийж байна. Тэрээр уг кинонд "Gone Girl" киногоор алдартай жүжигчин Розамунд Пайктай хамтран тоглохоор болжээ.

Киноны үйл явдалд хуулийг өөрийн ашиг сонирхолдоо чадварлагаар ашиглан үйлчлүүлэгчдээ хуурч буй Марла Грэйсон (Розамунд Пайк) гэх хууль ёсны асран хамгаалах үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн бүсгүйн тухай өгүүлэх болно. Гэхдээ тэрээр нэгэн удаа гаднаасаа хорхойд хоргүй мэт үйлчлүүлэгч сонгосноор хүн бүр харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг олж мэднэ. Одоогоор Питер Динклэйж ямар дүрд тоглох нь нууц байгаа юм.

Энэхүү бүтээлийг Английн кино найруулагч Ж.Блэйксон найруулж, кино зохиолыг нь бичихээр болжээ.

цааш үзэх