Хайх

“Psycho” кинонд гардаг aймшигт байшин Метрополитен музейн дээвэр дээр баригджээ

“Psycho” кинонд гардаг aймшигт байшин Метрополитен музейн дээвэр дээр баригджээ

Хичкокын бүтээсэн байшин

Text: Buro.Mongolia


Зураг:

Урлаг болон аймшгийн кинонд дуртай хүмүүс анхаарлаа хандуулна уу. Альфред Хичкокын домогт “Psycho” кинонд гардаг байшинг Нью-Йорк хотын Метрополитен музейгээс үзэж болох нь

Их Британийн уран бүтээлч Корнелия Паркер, Метрополитен музейн дээвэр дээр алдарт аймшгийн кинонд гардаг нурж унах гэж буй байшингийн хуулбарыг босгосон бөгөөд 2:3 харьцаатай, 8,5 метрийн өндөртэйгөөр бүтээжээ.

Корнелия Паркер энэхүү инсталляцыг бүтээхдээ Хичкок мѳн Эдвард Хоппероос урам авчээ. "Psycho" кинонд гардаг тус байшин нь анх Эдвард Хопперын House by the Railroad зурагнаас сэдэвлэн бүтсэн юм. Түүнчлэн Паркер энэхүү хуулбар байшинг бүтээхдээ Нью-Йорк хотын хойд хэсэгт оршдог байсан саравчны модон хавтангуудыг ашигласан байна.

“Psycho” кинонд гардаг aймшигт байшин Метрополитен музейн дээвэр дээр баригджээ (фото 1)“Psycho” кинонд гардаг aймшигт байшин Метрополитен музейн дээвэр дээр баригджээ (фото 2)

Тус инсталляцыг Halloween-ы баяр буюу ирэх аравдугаар сарын 31-н хүртэл Метрополитений урлагийн музейн дээвэр дээр байлгах юм.

цааш үзэх