Хайх

Путин Элтон Жон руу утасджээ

Путин Элтон Жон руу утасджээ

Даалгаврыг хүлээн авлаа

Text: Б.Амина


Зураг:

Британийн дуучин Элтон Жон оросын удирдагчтай уулзаж ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар ярилцахыг санал болгосны хариуд Владимир Путин энэ асуудлыг ярих гэж түүн рүү залгажээ

Элтон Жон өнөөдөр өөрийн Instagram-даа Оросын ерөнхийлөгчийн зургийг тавьж, Орос улс дахь хүйсийн цөөнхийн эрхийн талаар ярилцах уулзалт болно хэмээн найдаж буйгаа бичжээ. "Өнөөдөр надтай утсаар холбогдсонд Владимир Путин ерөнхийлөгчид баярлалаа. Оросын ЛГБТ хүмүүсийн эрх тэгш байдлын талаар ярилцах уулзалтыг хүлээх болно" хэмээжээ. Харин утсаар юу ярьсан талаар өөр зүйлс тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад, Элтон Жон саяхан ерөнхийлөгч Путинтэй ижил хүйстний эрхийн талаар ярилцах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм. Дуучны хэлж буйгаар ерөнхийлөгч бодит байдлаас тусгаарлагдаж, ижил хүйстний талаарх бодол нь хэт нэг талыг барьсан хэмээгээд байсан юм.

цааш үзэх