Хайх

Шинэ \"Араатны хаан арслан\" Элтон Жонд таалагдсангүй

Шинэ "Араатны хаан арслан" Элтон Жонд таалагдсангүй

Та санал нийлэх үү?

Text: Buro.Mongolia


1994 онд гарч байсан "Араатны хаан арслан" анимэйшн киноны хэд хэдэн дууг зохиосон Их Британийн алдарт дуучин Элтон Жон тус хүүхэлдэйн киноны шинэ хувилбарт сэтгэл хангалуун биш байгаа гэдгээ хуваалцсан байна. Бүр тодруулбал алдарт уран бүтээлчид киноны хөгжим таалагдаагүй гэжээ.

"Шинэ 'Араатны хаан арслан' миний урмыг маш их хугалсан. Продюсерууд энэ киноны хөгжмийг сүйтгэсэн гэж би бодож байна. Анхны хувилбарт хөгжим маш чухал үүргийг гүйцэтгэж байсан бол шинэ кинонд тийм ч их нөлөөтэй байгаагүй. Тиймээс энэ киноноос хамаг ид шид, баяр хөөр нь алга болчихсон" гэж Элтон Жон Их Британийн GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Би кино бүтээх үйл явцад илүү их оролцоотой байхыг хүссэн ч кино болон хөгжмийн зохиолын хувьд уран бүтээлийн үзэл санаа нь энэ удаад их өөр байсан. Мөн миний үзэл бодлыг тийм ч найрсгаар хүлээж аваагүй бөгөөд өмнөх шигээ хүндэтгэлтэйгээр хандаагүй. Энэ надад маш гунигтай санагдсан" гэж шинэ хувилбарын талаар ярьсан байна.

Эргэн сануулахад Элтон Жон 1994 оны "Араатны хаан арслан"-д зориулан "Can You Feel The Love Tonight", "Circle of Life" зэрэг дуунуудыг зохиож өгсөн юм. Улмаар энэхүү кино нь Оскарын наадмаас "Шилдэг хөгжмийн зохиол" ба "Шилдэг дуу" шагналуудыг хүртэж байсан билээ.

цааш үзэх