Хайх

“The Batman” киноны дараагийн анги гарахаар боллоо

“The Batman” киноны дараагийн анги гарахаар боллоо

Мэтт Рийвз, Роберт Паттинсон нар эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх CinemaCon үйл ажиллагааны үеэр Warner Bros. кино компанийнхан “The Batman” киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөж буйгаа ил болгов. Найруулагчаар Мэтт Рийвз, Брюс Уэйн буюу Бэтмэний дүрд Роберт Паттинсон нар эргэн ирэх ажээ.

“The Batman” нээлтээ хийхийн өмнөхөн Роберт Паттинсон Den of Geek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 2011 онд DC-ийн комикд анх гарч ирсэн Court of Owls гэх нэртэй, Готам хотыг олон зууны турш далдуур удирдсаар ирсэн нууц нийгэмлэгтэй Бэтмэний дүрээр үзэлцэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

“The Batman” кино гуравдугаар сард нээлтээ хийснээс хойш одоогоор 759 сая ам.долларын орлоготойгоор энэ жилийн хамгийн өндөр орлоготой киногоор нэрлэгдэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх