Хайх

ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ

ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ

ToiletPaper сэтгүүлийн үүсгэн байгуулагчдаас

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2010 оноос эхлэн гарч байгаа, зөвхөн дүрслэх урлагийн уран бүтээлчдийн зурагнаас нийтлэдэг тус сэтгүүл энэ удаа хэвлэлийн хүрээнээс гарч, тансаг зэрэглэлийн их дэлгүүрийг чимэх гэж байна

Долоодугаар сарын зургаанаас есдүгээр сарын 10 хүртэл Galeries Lafayette Paris Haussmann худалдааны төвийн шилэн хоргуудыг ToiletPaper сэтгүүлийн үүсгэн байгуулагч Маурицио Каттелан болон Пьерпаоло Феррари нарын бүтээл чимэглэхээр болжээ. Мөн энэхүү тансаг зэрэглэлийн худалдааны төвийн дээвэр дор тэдний сюрреалист хэв маягтай инсталляц тавигдах юм.

Нийт 11 зураг худалдааны төвийн шилэн хоргуудыг чимэх бөгөөд үүнд тэдний нэрийн хуудас болсон тод өнгөтэй, егөөдсөн агуулгатай төрөл бүрийн зурагнууд багтахаар болжээ. Сонирхуулж хэлэхэд, тэд өмнө нь Kenzo брэндийн сурталчилгааны зургийг авч байсан юм. Ямартаа ч Galeries Lafayette худалдааны төвийн үйлчлүүлэгчид уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ (фото 1)ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ (фото 2)ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ (фото 3)ToiletPaper сэтгүүл Galeries Lafayette худалдааны төвийг чимэглэнэ (фото 4)

цааш үзэх