Хайх

Ватикан Met Gala-д зориулж 50 ширхэг үзмэр өгнө

Ватикан Met Gala-д зориулж 50 ширхэг үзмэр өгнө

Ромын 15 пап ламын өмсгөлөөс бүрдсэн цуглуулгын хамтаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өчигдөр Метрополитен музейгээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Met Gala үдэшлэгийн 2018 оны сэдвийг зарласан билээ. "Heavenly Bodies: Fashion and the Catholic Imagination" буюу "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" гэх сэдвийн дор зохиогдох үдэшлэгийг энэ жил Анна Винтуртай хамт Рианна, Донателла Версаче ба Амаль Клуни нар хөтлөх болсон юм.

WWD сэтгүүлийн мэдээллэснээр орчин үеийн урлагийн Метрополитен музей энэ удаагийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хүрээнд Ватикан улстай хамтарч ажиллах болсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд музейн удирдлага Раф Симонс, Тьерри Мюглер, Кристобаль Баленсиага, Том Браун, Аззедин Алайя, Жон Гальяно, Пьерпаоло Пиччоли, Эльза Скиапарелли зэрэг дизайнеруудын бүтээлүүд шашны уламжлалтай хэрхэн холбогддогийг харуулах үүднээс Ватикан улсаас 50 гаруй католик шашны аксесуаруудыг түр хугацаанд "зээлэх" болжээ. Титэм, бөгж, пап ламын өмсгөл гэх зэрэг эдгээр үзмэрүүдийн зарим нь Ватикан улсаас огт гарч байгаагүй гэнэ.

Энэхүү үзмэрүүд нь Метролитен музейн үндсэн хэсэгт байрлах Анна Винтурын костюмын төв болон Манхэттен дахь The Met Cloisters гэх хоёр галлерейд дэлгэгдэх болно.

цааш үзэх