Хайх

Винсент ван Гогийн уран зураг хулгайд алдагдлаа

Винсент ван Гогийн уран зураг хулгайд алдагдлаа

“Хаврын цэцэрлэг” уран зураг зураачийн төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 30-нд хулгайд алдагдлаа

Text: Buro.Mongolia


Зураг: CNN

Винсент ван Гогийн "Хаврын цэцэрлэг" уран зураг Нидерландын Сингер Ларены музейгээс хулгайд алдагджээ. Музейн зохион байгуулагчдын мэдээллэснээр гэмт хэрэгтнүүд шөнө дунд музейд нэвтрэн алдарт зураачийн 1884 онд туурвисан бүтээлийг хулгайлсан ба цагдаа нар ирэх үед ул мөргүй алга болсон байжээ. "Хаврын цэцэрлэг" бүтээл нь Нидерландын Гронингений Музейд харьяалагддаг ба уран зургийг түр хугацаанд Сингер Ларен музейд байршуулаад байсан юм. Сингер Ларен музейн үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогсоод байсан бөгөөд музейн захирал Рудольф де Лорм "Нөхцөл байдал ийм үед ийм гарз хохирол учирсанд маш их харамсаж байна" хэмээн мэдэгджээ.

Cонирхуулахад 6,2 сая ам долларын үнэ бүхий "Хаврын цэцэрлэг" бүтээл нь Винсент ван Гогийн төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр алдагдсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

цааш үзэх