Хайх

Яг одоо сонсоод үзээрэй: Gorillaz, Tame Impala, Bootie Brown нарын хамтарсан уран бүтээл

Яг одоо сонсоод үзээрэй: Gorillaz, Tame Impala, Bootie Brown нарын хамтарсан уран бүтээл

Ирэх оны хоёрдугаар сарын 24-нд шинэ цомгоо гаргана

Text: Buro.Mongolia


Английн Blur хамтлагийн дуучин Дэймон Албарн, комик артист Жейми Хьюлетт нарын үүсгэсэн, дэлхийн хамгийн амжилттай виртуал хамтлаг Gorillaz ирэх жилийн хоёрдугаар сарын 24-ний өдөр “Cracker Island” нэртэй шинэ цомгоо цацахаа мэдэгдлээ. “Cracker Island” цомог нийт 10 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нэрээр нэрлэгдсэн дуу хоёр сарын өмнө анх цацагдсан билээ.

Gorillaz хамтлаг сүүлийн жилүүдэд, ялангуяа тэдний “Song Machine” нэртэй төслөөс эхлэн Элтон Жон, Питер Хүүк, Schoolboy Q, Роберт Смит гэхчлэн олон алдартай уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд гаргаж байсан. Энэ хамтрал нь цаашдаа ч үргэлжлэх ба удахгүй гарах цомогт нь Bad Bunny, Beck, Fleetwood Mac хамтлагийн Стиви Никс зэрэг дуучид хамтарсан ажээ.

Ингээд “Cracker Island” цомгийн шинэхэн дуу, рэппер Bootie Brown, Tame Impala нарын хамтарсан “New Gold” дууг хүлээн авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх