Хайх

Заxидал: Мартин Скорсезе Жиоржио Арманид зориулан захидал бичлээ

Заxидал: Мартин Скорсезе Жиоржио Арманид зориулан захидал бичлээ

Жинхэнэ нөхөрлөл

Text: Б.Амина


Зураг:

Vanity Fair 9-р сарын дугаартаа Мартин Скорсезе Жиоржио Арманид зориулан бичсэн нээлттэй захидлыг нийтлэлээ

Жиоржио Армани ажил, амжилтынхаа 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүний эртний анд найруулагч Скорсезе захидалдаа Арманигийн ур чадварт хүндэтгэл үзүүлэн, тэдний нөхөрлөлийн явцад Жиоржио түүнийг олон зүйлд сургасныг тэмдэглэжээ.

"Миний эртний хайрт анд, бахархалт Жиоржио Арманигийнхаа тухай бодоход толгойд хоёрхон үг орж ирдэг нь "Мөнхийн хээнцэр" байдал. Жиоржиогийн хийсэн хувцсыг харах бүрт түүнд байгаа тэнцвэрт харьцаа, шугам, дүрс, өнгө, бүтэц бүр нь намайг дахин дахин гайхшруулдаг. Жиоржио өөрийнхөө бүтээсэн хувцсыг  хэн ч өмссөн бай сайхан харагдахаар урлаж чаддаг. Бүх л алдарт дизайнеруудын адилаар Жиоржио хувцсаа бүтээхдээ улаан хивсэн дээр өмсөөд зогсохгүй өдөр тутмын амьдралд ч эвтэйхэн байх тал дээр нь бодолцдог" хэмээн Мартин Скорсезе захидалдаа бичжээ. 

Жиоржио Армани андынхаа энэхүү захидалд баяртай байгаа нь тодорхой биз ээ. Тэд зөвхөн нөхөрлөөд зогсохгүй The Wolf of Wall Street кинонд хамтарсан ба  Леонардо ди Каприогийн өмссөн хослолын загварыг Армани гаргасан билээ.

 

цааш үзэх