Хайх

Жаред Летогийн тоглосон \"Жокер\" кино гарахгүй байх өндөр магадлалтай

Жаред Летогийн тоглосон "Жокер" кино гарахгүй байх өндөр магадлалтай

Warner Bros. төслийг зогсоожээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Warner Bros. кино компани "Suicide Squad" киноны спин-офф болох Жаред Летогийн тоглосон "Жокер" киног хугацаагүй хойшлуулсан байна. Одоогоор яагаад тус студи ийм шийдвэр гаргах болсон нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Forbes сэтгүүл үүнийг "Suicide Squad" киноны Жаред Летогийн бүтээсэн Жокерыг үзэгчид эерэгээр хүлээн аваагүйгээс болж мөн франчайзын чиглэлийг өөрчилж байгаатай холбон тайлбарлаж байна.

Жаред Лето, Марго Робби, Уилл Смит зэрэг жүжигчдийн тоглосон "Suicide Squad" кино 2016 оны зун нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас нийт 746 сая ам.долларын орлого олсон ба Оскарын наадмаас "Шилдэг үс засалт ба нүүр хувиргалт" төрөлд шагнал хүртэж байсан юм.

Дашрамд дурдахад Warner Bros. кино компани одоогоор DC Comics-ийн хэд, хэдэн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал Хоакин Фениксийн тоглосон "Жокер", Марго Робби гол дүрийг нь бүтээж буй "Birds of Prey", залуу Брюс Уэйний амьдралыг харуулсан шинэ "Batman", шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэй "Suicide Squad" зэрэг кинонууд дээр төвлөрч байгаа билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх