Хайх

Зои Кравиц “The Batman” кинонд Catwoman-ы дүрийг бүтээнэ

Зои Кравиц “The Batman” кинонд Catwoman-ы дүрийг бүтээнэ

2021 онд нээлтээ хийх "The Batman" кинонд

Text: Buro.Mongolia


Жүжигчин Зои Кравиц "The Batman" кинонд эсрэг талын баатар болох Catwoman-ы дүрийг бүтээх болсныг Variety сэтгүүл мэдэгдлээ. Найруулагч Мэтт Ривзийн найруулах "The Batman" киноны зураг авалт 2020 оны эхээр эхлэх ба 2021 оны зургаадугаар сард дэлгэцнээ гарахаар төлөвлөгджээ. Түүнчлэн шинэ "Batman" кино нь нийт гурван ангиас бүрдэх нуар төрлийн кино болно гэдгийг найруулагч Мэтт Ривз онцолсон билээ. Catwoman буюу Муур эмэгтэйн дүрийг комик бүтээгчид болох Боб Кейн болон Билл Фингер нар зохиосон ба 1940 оны "Batman" комик цувралын нэгдүгээр дугаарт анх гарч байсан юм.

Зои Кравиц “The Batman” кинонд Catwoman-ы дүрийг бүтээнэ (фото 1)

цааш үзэх