Хайх

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга

Дэлхийн алдарт 150 гаруй гоо сайхны брэндүүд нэг дор

Text: Ж.Булган


Гоо сайхны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, онцгой үзэл баримтлалтай брэндүүдтэй танилцаж, арьс, үс арчилгаа, үнэртэн болон нүүр будалтын бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн шинэ орон зай Шангри-Ла Улаанбаатарт үүд хаалгаа нээлээ.

Өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 13-нд Шангри-Ла Моллын хоёрдугаар давхарт албан ёсоор нээлтээ хийсэн Bloom Nano Beauty House нь дэлхийн нэр хүндтэй 150 гаруй гоо сайхны брэндүүдийг нэгэн дээвэр дор цогцлоож, албан ёсны эрхтэйгээр Монгол хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ зөв сонгох, туршиж үзэх, өөрийн гоо зүйн хэрэгцээний шийдлээ олох цогц орчныг бүрдүүлсэн нь энэхүү дэлгүүрийн гол онцлог билээ.

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 1)

Дэлгүүрийн нээлтийн улаан тууз хайчлах ёслолд Nano Bloom ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, Узбекистаны Bloom Shop сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Алишер Абдуллаев болон бүтээлч захирал Севара Абдуллаева, Шангри-Ла Улаанбаатар компанийн зүгээс ерөнхий менежер Виктор НЖ, түрээсийн газрын захирал Ц.Батбаяр нар оролцож үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

Нээлтийн үеэр Nano Bloom ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам: "Хүрэлцэн ирсэн бүх зочдодоо баярлалаа. Nano Bloom-ийн зүгээс бид сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн туршлага, худалдан авагчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан Узбекистан улсын Bloom Shop хэмээх олон брэндүүдийн цоморлог болсон дэлгүүрийг Монголдоо ийн нээж байна. Хамгийн чухал нь үйлчлүүлэгч нэг дор өөрийн хүссэн бүх гоо сайхны бүтээгдэхүүнээ авч, өөрийн цагаа хэмнэх таатай орчныг бүрдүүлсэн нь манай дэлгүүрийн гол онцлог".

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 6)

Bloom Nano Beauty House-ийн үүдээр ормогц гоо сайхны олон төрлийн сонголтууд нэг дор төвлөрсөн байх бөгөөд энд үнэртэн, нүүр будалт, арьс арчилгаа, үс арчилгаа, бие арчилгаа, эрэгтэй болон Азийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эгнүүлэн байршуулжээ. Дэлгүүрийн дотоод дэглэлт, үзэмжийн хувьд үйлчлүүлэгчдэд тухтай байдлаар зохион байгуулж, бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор олноор нь тавих бус, нэр төрлөөр нь нарийн ангилж байршуулсан нь ирсэн хэн бүхэнд амар байдлаар шинэ брэндтэй танилцах, газар дээр нь туршиж үзэх таатай орчныг бүрдүүлжээ.

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 7)

Bloom Nano Beauty House-ийн оруулж ирж буй үнэртний сонголтуудаас онцолбол Шведийн минималист гоо зүй, өвөрмөц үнэртний найруулгаараа танигдсан Byredo, Оманы тансаг үнэртний уламжлалыг орчин үеийн ур хийцтэй хослуулдаг Amouage, хамгийн содон байгалийн үнэрийг санал болгодог Maison Margiela албан ёсоор байршжээ. Цаашлаад Английн хатан хаан Викториягийн дэргэдэх Crown Perfumery Company-с эхтэй түүхэн өвөө өнөөдөр ч үргэлжлүүлж буй Clive Christian брэнд мөн тус дэлгүүрт танилцуулагдаж байна.

Охид, бүсгүйчүүддээ нэмж дуулгахад, та бидний эчнээ танил үс арчилгааны тансаг зэрэглэлийн брэнд болох Kerastase, Азийн арьс арчилгааны Beauty of Joseon, Sulwhasoo гэх мэт олон төрлийн брэндүүд нэг дор багтжээ.

Өнөө цагт гоо сайхны салбар зөвхөн гадаад төрхийг өөрчлөх бүтээгдэхүүнээр хязгаарлагдахаа больж, өөрийгөө танин мэдэх, өөртөө цаг гаргах, хувийн онцлогоо илэрхийлэх амьдралын хэв маягийн нэг хэсэг болон өргөжсөөр байна. Энэ ч утгаараа Bloom Nano Beauty House-ийн зүгээс "Гоо үзэсгэлэнгээ дэлгэрүүл" хэмээх уриа нь дэлгүүрийн үзэл санааг илэрхийлнэ.

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 8)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 9)

Узбекистаны Bloom Shop сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Алишер Абдуллаев нээлтийн үеэр: "Бид өөрсдийн салбар дэлгүүрээ Монголд нээсэнд маш их баяртай байна. Эмэгтэй хүн бүр цэцэг шиг дэлгэрч байгаасай гэж хүсэж байна. Бид цаашид цар хүрээгээ тэлж LVMH группийн харьяа брэндүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон дэлхийн тансаг зэрэглэлийн CHANEL та бүхэнтэй удахгүй мэндчилнэ хэмээлээ".

Үүгээр охид, бүсгүйчүүдийн гоо зүйн хэрэгцээг бүрэн хангах Bloom Nano Beauty House ёслол төгөлдөр үйл ажиллагаагаа эхлүүлж, чанарын баталгаатай эх сурвалжаас, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сэтгэлд амраар сонгох боломж хэн бүхэнд нээгдэж байна.

Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 10)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 11)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 12)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 13)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 14)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 15)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 16)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 17)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 18)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 19)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 20)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 21)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 22)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 23)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 24)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 25)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 26)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 27)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 28)
Bloom Nano Beauty House дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний фото сурвалжилга (фото 29)

Bloom Nano Beauty House

Хаяг: Шангри-Ла Молл 2 давхарт

Facebook: Bloom Nano

Instagram: bloom.nano

Утас: 7711-5852

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх