Хайх

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний хувцасны шүүгээнээс хамгийн их өмсөгддөг, хэзээд загварлагт тооцогддог хувцаснуудын нэг бол яах аргагүй жийнсэн өмд байдаг. Энэ жилийн загварын чиг хандлагад 1970, 1980-аад оны өргөн болон трапец загвартай цайралттай хар мөн цайвар өнгийн жийнсүүдийг онцлоод байна.

Өргөн, трапец жийнс

1970-аад оны Хиппи чиг хандлагын томоохон төлөөлөл болсон өндөр суудалтай, өргөн, трапец загвартай жийнс сүүлийн жилүүдэд тренд болсон хэвээр байна. Хөлийг илүү урт, нарийхан харагдуулдаг энэ загвар бүсгүйчүүдийн хамгийн дуртай сонголтуудын нэг билээ.

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 1)

1980-аад оны 'Tapered' жийнс

Өндөр суудалтай, дээгүүрээ өргөн бөгөөд, доошоо нарийссан загвартай уг жийнсийг загварын шоунууд дээр урт түрийтэй гуталтай хослуулан өмссөн нь тун донжтой харагддаг. Мөн дээгүүрээ резинтэй чөлөөт загварын өмднүүд ч Instagram-ын 'IT' жийнс болоод байна.

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 2)

Шулуун жийнс

Загварлаг бүсгүйчүүдийн таашаадаг шулуун загварын өмд энэ жилийн чиг хандлагыг тодорхойлсон хэвээрээ байна. Шулуун жийнс нь хэлхгэр загвартай шоотой пиджактай гайхалтай зохицдог билээ. 

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 3)

Сул жийнс

Илүү чөлөөт загвараар хувцасладаг бол сул загварын жийнсийг сонгоорой. Gucci-гийн загварын шоун дээр сул жийнсийг 'тариачны' цамц, кобра нарны шил, мөн толгойн алчууртай хоршуулсан нь үнэхээр дэгжин харагдуулж байсан.

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 4)

Цайвар жийнс

Өвлийн улиралд заавал хар бараан өнгийн өмд өмсөх ёстой гэсэн дүрэм байхгүй. Тиймээс энэ өвлийн бас нэгэн загварлаг сонголт нь цайвар өнгийн жийнс байх болно.

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 5)

'Boot-cut' жийнс

Нарийн өмсгөлтэй, трапец хэлбэртэй 1970-аад оны Хиппи үеийг санагдуулам уг жийнсийг бусад бүхий л хувцастай хоршуулах боломжтой. Тухайлбал сул цамц, хүрэм, болон богино түрийтэй гуталтай зохицуулж өмсөж болох юм.

2020 оны онцлох чиг хандлага: Өргөн жийнсний цуглуулга (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх