Хайх

Giveaway Day 3: Тансаг зэрэглэлийн MIKOTO брэндийн сувдан бөгж

Giveaway Day 3: Тансаг зэрэглэлийн MIKOTO брэндийн сувдан бөгж

Үр, хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт зүйл

Text: Б.Энххүслэн


Сувд бол амьд биетээс үүсдэг байгалийн дахин давтагдашгүй, онцгой үзэгдлүүдийн нэг бөгөөд хясаанаас гарган авах үеэсээ л байгалиасаа гэрэлтсэн байдаг нь бусад үнэт чулуунуудаас ялгарах онцлог нь болдог. Энэхүү эдлэлийг олон зууны туршид цэвэр ариун, уян зөөлөн байдалтай зүйрлэсээр ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн гоо сайхныг улам тодотгож өгдөг хамгийн үнэ цэнэтэй үнэт эдлэлүүдийн нэгт тооцогддог билээ. Энэхүү нандин утга учрыг нь бэлгэдэн бид уншигчдадаа сувдан эдлэл бэлэглэхээр шийдсэн билээ. Ингэхдээ урьд урьдынхаасаа илүү гайхалтай, жинхэнэ тансаг зэрэглэлийн бэлгийг өгнө гэсэн амлалтынхаа дагуу хамгийн өндөр чанарын тодорхойлолт болсон MIKOTO брэндтэй хамтарлаа.

MIKOTO нь өөгүй бөөрөнхий хэлбэр, гялтганасан өнгө, тунгалаг байдал болон дээд зэрэглэлийн чанараараа дэлхийд гайхагддаг Японы Акоя сувдаар эдлэлүүдээ урладаг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа л үнэнч хэрэглэгчдийн хүрээллийг бий болгон эмэгтэйчүүдэд жинхэнэ сувдны гайхамшгийг мэдрүүлж байгаа билээ.

Энэ удаад MIKOTO брэндийн зүгээс Giveaway-ын азтанд 4.620.000₮ үнийн дүн бүхий 8.5мм болон 5.5мм хоёр ширхэг Акоя сувдтай 14 карат шар алтан бөгжийг бэлэглэж байгаа юм. 

Сувдан бөгжний үнэ цэнэ

Giveaway Day 3: Тансаг зэрэглэлийн MIKOTO брэндийн сувдан бөгж (фото 1)


«Зүүсэн хүн бүрийг гэрэлтүүлж, очсон газар бүртэй уусч, хувцасны шүүгээний юутай ч орлуулшгүй цор ганц үнэт эдлэл. Үргэлж хажууд минь байж, урт наслаарай сувд минь. Харц тулгарсан анхны мөчөөс эхлэн амьсгал хураах тэрхүү өдөр хүртэл» зохиолч Женевьев Антуан Дарьо.


Сувдыг зөвхөн тодорхой насны хүмүүс хэрэглэж, баяр, ёслолын арга хэмжээнд зүүх ёстой гэх хэвшмэл ойлголтыг MIKOTO брэнд өөрсдийн загваруудаараа эвдэн харуулдаг. Чамин хийцтэй энэхүү бөгж болон брэндийн бусад загварууд нь ямар ч насны хүмүүс зүүж болохоор модерн хийцтэй бөгөөд үдшийн даашинзаас эхлээд жийнсэн өмдтэй ч хүртэл хослуулж болох универсал чанартай билээ. Иймд MIKOTO-ийн үнэт эдлэл үнэ цэнээ алдахгүй бөгөөд санаа амар үр, хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт зүйл юм.

Хэрхэн сувдан бөгжөө болон бусад сувдан эдлэлээ арчлах вэ?

Giveaway Day 3: Тансаг зэрэглэлийн MIKOTO брэндийн сувдан бөгж (фото 2)

Хичнээн сайн чанарын сувд нь олон үе дамжин өв залгамжлагддаг ч өнгө, үзэмжээ хэвээр нь, хамгийн удаан хугацаанд хадгалах үндэс нь арчилгаа юм. Дээр дурдсанчлан, сувд нь байгалиас гаралтай тул амьд биетэй харьцаж байгаатай адил арчлах шаардлагатай билээ. Тиймээс та MIKOTO брэндээс хүргэж буй энэхүү зөвлөгөөг дагаарай. 

DTS & MIKOTO

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak

Утас: 77444599, 99994599

Instagram: @dtsmongolia @mikotomongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх