Хайх

Prada-гийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга удахгүй худалдаанд гарна

Prada-гийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга удахгүй худалдаанд гарна

Аравдугаар сард

Text: Ц. Усанболор


Prada брэнд Couleur Vivante нэртэй шинэ үнэт эдлэлийн цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулга ягаан болор, усан биндэрьяа, ногоон эрдэнийн чулуу, ягаан эрдэнэ, шар болор зэрэг байгалийн чулуунуудаар урласан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлтээс бүрдсэн ба аравдугаар сараас эхлэн худалдаанд гарахаар болжээ.

Сурталчилгааны кампанит ажлын гэрэл зурагчнаар Дэвид Симс ажилласан бол сурталчилгаанд Ума Турманы охин жүжигчин, дуучин Майя Хоук, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри, АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд шүлэг уншсан хамгийн залуу яруу найрагч, нийгмийн идэвхтэн Аманда Горман нар оролцсон байна.

Couleur Vivante цуглуулгын бүх бүтээл Aura Consortium Blockchain платформд бүртгэгдэх аж. Ингэснээр худалдан авагчид үнэт эдлэлийн жинхэнэ эсэх, ашигласан чулууны гарал үүслийг шалгах боломжтой болох юм. Мөн бие даасан эрдэнийн чулуу судлалын лабораторийн үнэлгээний гэрчилгээг дагалдуулна гэдгийг мэдэгджээ.

Prada-гийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга удахгүй худалдаанд гарна (фото 1)
Жүжигчин, дуучин Майя Хоук
Prada-гийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга удахгүй худалдаанд гарна (фото 2)
Жүжигчин Ким Тэ Ри

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх