Хайх

24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу?

24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу?

Text: Buro.Mongolia


Шарль де Вильморен бол загварын карьерынхаа гарааг эхлүүлсэн цагаасаа олны анхаарлыг татаж, багахан хугацаанд өөрийн нэрийг салбартаа таниулж чадсан нэгэн билээ. Дебютээ хийснээсээ хойш ердөө нэгхэн жилийн дотор Жан-Поль Готье, Алессандро Микеле зэрэг нэр хүндтэй дизайнеруудын сайшаалыг хүртэж, шилдэг залуу загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг LVMH Prize тэмцээнд нэр дэвшээд зогсохгүй Парисын Rochas загварын ордны бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон юм. Rochas брэнд 24 настай Шарль де Вильморенийг урьж ажиллуулсан гол зорилгуудын нэг нь брэндийнхээ өнгө төрхийг илүү залуучууд руу чиглүүлэн, цахим орчин дахь байр сууриа тэлэх байжээ. Тиймдээ ч бид түүний Rochas ордныг төлөөлөн гаргах хавар-зун 2022 цуглуулгыг чих тавин хүлээсэн билээ.

24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу? (фото 1)
24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу? (фото 2)

Цуглуулгыг харахад, Вильморен нь загварын ордны өмнөх бүтээлч захирлууд болох Оливье Тискенс, Марко Занини, Алессандро Дель Аква нарын туурвилуудыг харж, судалсан нь анзаарагдаж байлаа. Учир нь Rochas-ын нэрийн хуудас болсон газар шүргэм урттай гялалзсан даашинз, баяр ёслолын хэв маягтай хуниас болон цацагтай загварууд цуглуулгад багтжээ. Түүнчлэн Вильморен нь Тим Бертоны бүтээлийг санагдуулам гараар зурсан хээнүүдээрээ алдартай ч энэ удаагийн цуглуулгадаа хэв маягаа эвдсэн, тод өнгийн, нарийн детальтай, абстракт хээнүүдийг түлхүү оруулсан байлаа. Энэ мэтээр дизайнер хавар-зун цуглуулгадаа брэндийн өнгө аясыг алдагдуулахгүйгээр өөрийн онцлогийг шингээсэн нь магтууштай. Харин загварын ордны хэв маягийг өөрчилж чадсан уу гэх асуултад ердөө ганцхан цуглуулгаас нь дүгнэн хариулахад хэтэрхий эрт байгааг тэмдэглэе.

24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу? (фото 3)
24 настай Шарль де Вильморен шинэ цуглуулгаараа Rochas ордны хэв маягийг өөрчилж чадсан уу? (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх