Хайх

Buro 24/7: Fendi, resort 2017

Buro 24/7: Fendi, resort 2017

Олон талт цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Карл Лагерфельд бүтээлч санаа, эрч хүчээр дүүрэн буйгаа цуглуулга бүрээрээ баталдаг. Тэр шинэ аяллын цуглуулгадаа олон төрлийн сэдвийг маш гарамгайгаар нэгтгэж, хооронд нь уусгасан харагдана

Энэ удаагийн аяллын цуглуулгад Карл Лагерфельд хэд, хэдэн орны соёл заншлыг нэгтгэн оруулжээ. Дизайнер АНУ-ын соёлыг илтгэх улаан-цагаан өнгийн угалз, Япон аястай цэцгэн хээ, аль нэг орны ардын үлгэрийн уламжлалыг шингээсэн өргөн ханцуйтай даавуун цамц ба юбка зэргийг нэг доор цуглуулсан байна. Энэ бүхнийг сонсоход цуглуулга ямар ч ерөнхий сэдэвгүй, замбараагүй болсон мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ хувцаснууд хоорондоо төгс уялдаж, өнгөлөг бас зугаатай, нэгдсэн уур амьсгал агуулж байлаа. Үүнд л Лагерфельдын авьяас чадвар оршиж байгаа юм шүү дээ.

цааш үзэх