Хайх

Buro 24/7 тойм: Acne Studios, resort 2017

Buro 24/7 тойм: Acne Studios, resort 2017

Норсон хувцас

Text: Buro.Mongolia


Зураг:

Acne Studios-ийн Парист танилцуулсан шинэ цуглуулгын каталогийн зурагнууд дээр загвар өмсөгчид яг л бороонд норсон мэт харагдаж байлаа. Хувцаснуудын будаг урсаж, хээнүүд хоорондоо уусч, даавуун дээр толбо тогтсон байв

Йонни Йоханссоны цуглуулгууд өөгүй индүүдлэгтэй цамц ба тэгш хэмтэй төгс хуниастай юбка өмсөх дуртай хэтэрхий цэвэрч ба нямбай бүсгүйчүүдэд таалагдахгүй байх магадлалтай. Учир нь дизайнерын цуглуулгын бүх хувцаснууд бага зэрэг замбараагүй ба хайхрамжгүй хэв маягтай байдаг юм.

Хэдэн улирлын өмнөөс эхлэн дизайнерууд олон өнгийн хувцсыг хооронд нь хольж, угаасан мэт ууссан будагтай, замбараагүй хээ ба толботой загварууд танилцуулах болоод байгаа. Энэ аргачлалыг Александр Ванг ба Томас Майер нар 2015 оны аяллын цуглуулгадаа анх ашигласан бол одоо Йонни Йоханссоны ээлж ирлээ.

цааш үзэх