Хайх

Buro 24/7 тойм: Gabriela Hearst, resort 2017

Buro 24/7 тойм: Gabriela Hearst, resort 2017

Амар амгалан байдал

Text: Buro.Mongolia


Зарим дизайнеруудын аяллын цуглуулга хэтэрхий этгээд, харин заримынх нь хэтэрхий арилжааны зориулалттай болдог. Харин Габриела Херстийн цуглуулга түүний үндсэн цуглуулгуудын адил маш чанартай бөгөөд тайван уур амьсгалтай болжээ

Gabriela Hearst брэнд үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч, дизайнерын хэв маяг аль хэдийнэ тогтсон харагдана. Херст бол сүлжмэл эдлэлд дуртай, минималист стильтэй дизайнер юм. Түүний цуглуулга болгон маш тайван, нүдэнд эвтэйхэн, зөөлөн, бас саармаг өнгийн сонголттой болдог. Гэхдээ дизайнер заримдаа ганц хоёрхон анхаарал татсан, график хээтэй зүйл цуглуулгадаа оруулах дуртай. Дундаж урттай юбка ба биеийн өнгөтэй даашинзын зэрэгцээ цагаан, улаан ба цэнхэр хээтэй бага зэргийн "галзуу" хослол үзэгдвэл бүү гайхаарай.

Түүнчлэн Херст урьд өмнө нь хээ, угалз бараг ашигладаггүй байсан бол, энэ удаагийн цуглуулгаараа тэр олон өнгийн толбо ба ургамлын дүрс гэх хоёр төрлийн хээг нэвтрүүлж эхэлсэн байна.

цааш үзэх