Хайх

Buro 24/7 тойм: Givenchy, resort 2017

Buro 24/7 тойм: Givenchy, resort 2017

Хүн бүрт таалагдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Рикардо Тишигийн аяллын цуглуулга эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан 40 загвараас бүрдсэн байна. Каталогийн зураг авалтын гол дүрээр модель Мариякарла Босконо тодорлоо

Хурдацтай хөгжиж бас өөрчлөгдөж буй орчин үеийн загварын ертөнцөд зарим зүйлс хэвэндээ үлдэж байгааг мэдэхэд тааламжтай юм. Карл Лагерфельд Chanel-тэй насан туршийн гэрээ хийж, харин Рикардо Тиши Givenchy-г удирдаад арваад жил өнгөрч байна. Аз болж тэр ойрын хугацаанд хаашаа ч нүүн шилжих бодолгүй байгаа бололтой.

Дизайнер 2017 оны аяллын цуглуулгаа бүтээхдээ ямар нэгэн шинэлэг зүйл сэдсэнгүй. Үүний оронд тэр өмнөх цуглуулгуудынхаа гол санаануудыг нэгтгэж, өвөрмөц уур амьсгалтай загварууд урлажээ. Тиши streetwear хэв маяг ба эртний египетийн элементүүдийг Givenchy-гийн бэлгэ тэмдэг болсон орчин үеийн эмэгтэйлэг өнгө аястай хослуулжээ.

Эрэгтэй ба эмэгтэй загваруудаас бүрдсэн каталогийн сүүл хэсэгт жийнсэн хувцасны цуврал орсон бөгөөд тэдгээр хувцаснуудыг сүүлийн үед алдрын оргилдоо хүрээд байгаа модель Белла Хадид танилцуулсан байна.

цааш үзэх