Хайх

Buro 24/7 тойм: H&M Studio, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: H&M Studio, намар-өвөл 2016

Studio

Text: Б.Амина


Зураг:

H&M танилцуулгын шоуг энэ удаад Наташа Поли нээн алхаж Фрея Беха Эриксон хаалаа. Мөн Шведийн алдарт брэнд тайзнаа "plus size" моделиуд болон ахимаг насны моделиудыг сонгон гаргасан нь сонирхолтой харагдаж байлаа

Шведийн H&M брэнд олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ илүү танигдсан. Харин энэ удаад брэндийн дизайнерууд илүү цөөн тоогоор гардаг H&M Studio загварын танилцуулгаа толилууллаа. Шоуны тайзнаа "plus size" моделиуд ахимаг настай моделиудтай хамт алхсан нь сонирхoлтой уур амьсгал бүрдүүлжээ. H&M брэнд танилцуулга дээрээ эдгээр моделиудаас зөвхөн хэдхэнийг сонгож оролцуулсан нь олон нийтийн анхаарлыг багагүй татлаа.

Buro 24/7 тойм: H&M Studio, намар-өвөл 2016 (фото 1)

Tанилцуулгын гол сэдэв нь урт цув, бага зэрэг эрэгтэйлэг, хуучинсаг ч гэж хэлж болмоор өргөн өмдтэй хослолыг малгайтай хослуулсан загварууд байлаа. Мөн унтлагын хувцсыг санагдуулам загварууд танилгуулгын гол чимэг болжээ. Цэцгэн хээтэй хамба хил, лакадсан арьсан материал бүхий загварууд анхаарал татлаа.

Танилцуулга дээр байсан гол аксессуаруудаас дурдвал бүрх малгай, дөрвөлжин цүнхнүүд юм. Дараагийн намрын цуглуулга дээр H&M Studio илүү сонирхолтой загварууд бүтээнэ биз ээ.

 

 

цааш үзэх