Хайх

Buro 24/7 тойм: Ralph Lauren, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Ralph Lauren, pre-fall 2016

Байгалийн гоо үзэсгэлэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ральф Лорен өмнөх хаврын цуглуулгадаа өргөн судал ба улаан өнгийн оруулга нэлээн ашигласан нь анхаарал их татсан. Харин энэ удаад тэр pre-fall цуглуулгадаа ямарваа нэгэн тод өнгө оруулахаас татгалзаж, дан beige туяанууд сонгожээ

Ralph Lauren брэндийн хамт олны үзэж буйгаар pre-fall улирал нь аливаа тод өнгө ба этгээд төрхөөс түр амсхийх хамгийн тохиромжтой үе гэнэ. Брэндийн хаврын цуглуулга маш тод, хурц, анхаарал татам болсон. Далайн сэдэвтэй өргөн судлаас гадна гал дүрэлзсэн улаан даашинз, мөн цэнхэр, шаргал, шар, улаан өнгөнүүдээс бүрдсэн мозайк хээтэй загварууд тайзнаа гарч ирсэн билээ. Харин одоо биеэ сул тавьж, илүү тайван бөгөөд даруухан өнгөнүүд рүү шилжих цаг иржээ. Шинэ цуглуулгын сонгодог хэв маягийн өмд, дундаж урттай даашинз, хүрэм ба куртка, спорт хослол зэрэг бүх загварууд beige өнгөөр дагнасан ба дундуур нь ганц хоёрхон хар, цагаан өнгө үзэгдлээ.

Түүнчлэн цуглуулгад өдөр тутмын загваруудаас гадна "оройн үдэшлэгт" зориулагдсан даашинзууд багтжээ. Тэдгээр нь гялалзсан гинж, торон нэхээс, нарийн ажиллагаатай оёдол гэх элементтэй байсан ч цуглуулгынхаа бусад хувцаснуудын адил даруухан харагдаж байлаа.

цааш үзэх