Хайх

Buro 24/7 тойм: Saint Laurent, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Saint Laurent, намар-өвөл 2016

Хагас зууны дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Одоогийн Saint Laurent болон Ив Сен-Лораны үеийг хооронд нь юу нэгтгэдэг вэ? Үүний хариултыг юуны өмнө дэггүй хэв маягтай Rive Gauche цуглуулгаас хайх хэрэгтэй. Харин Эди Слиман тэрхүү алдарт Rive Gauche цуглуулгын 50 жилийн ойн баярыг тэмдэглэж Лос-Анжелест шинэ цуглуулгаа танилцууллаа

Эди Слиман брэндийн бүтээлч захирлын суудалд ирснээсээ хойш нэг сэдэвтэй, хоорондоо адилхан олон цуглуулга бүтээсэн. Түүний цуглуулгууд зөвхөн гоёл чимэглэл, хээ, угалзаараа бие биенээсээ ялгарч байв. Дизайнер цуглуулга бүрдээ рок оддын төрх бүтээж, маш бариу өмдтэй залуучууд ба титэм зүүсэн бүсгүйчүүдийг тайзнаа гаргадаг. Яг одоо намар-өвөл улирлын эмэгтэй загварын долоо хоног өрнөж байгаа хэдий ч Эди Слиман энэ удаад эрэгтэй загварын цуглуулгаа үзүүллээ. Гэхдээ түүний шоун дээр нэлээд олон эмэгтэй загвар бас харагдсан бөгөөд дизайнерын хэлж буйгаар тэр эмэгтэй цуглуулгынхаа эхний хэсгийг эрэгтэй загваруудтай нэгтгэн танилцуулсан аж.

Энэ удаад Слиман брэндийн түүхийг эргэн дурсаж, Rive Gauche нэртэй алдарт цуглуулга руу анхаарлаа хандуулжээ. Тэр рок хэв маягтай бүсгүйчүүдээ Бетти Катра ба Лулу де ла Фалез зэрэг инди одууд шиг төрхтэй болгосон байв. Эдгээр одууд нь цагтаа брэндийн үүсгэн байгуулагч Ив Сен-Лораны урлагийн тэнгэрүүд байсан юм. Тиймээс Слиман урьд өмнөхөөсөө өөр дүрстэй эмэгтэй загварууд тайзнаа гаргалаа. Тэр өмнө нь ихэвчлэн богино юбка ба даашинз урладаг байсан бол энэ удаад түүний хувцаснууд бүгд дунд зэргийн урттай байв. Бэлхүүс тодотгосон, дундаж урттай, гялалзсан даашинзууд 1970-аад оны Saint Laurent-ыг хуулбарласан мэт адилхан болжээ.

Мэдээж хэрэг Слиман өөрийнхөө хайртай рок хэв маягийг бүр мөсөн мартахгүй. Тэр 1970-аад оны Сен-Лораны найз бүсгүйчүүд дээр 1990-ээд оны лаакан гутал ба барын хээтэй хүрэм өмссөн дүрсгүй бүсгүйчүүдээ нэмжээ. Юутай ч эмэгтэй цуглуулгыг хоёрдугаар хэсгийг харсны эцэст ямар нэгэн дүгнэлт хийх нь зүйтэй болов уу.

Buro 24/7 тойм: Saint Laurent, намар-өвөл 2016 (фото 1)

Харин эрэгтэй загваруудын хувьд гэвэл энд ямар нэгэн шинэлэг байдал ажиглагдсангүй. Слиман 1990-ээд оны рок залуучуудаа хэвээр нь үлдээжээ.

цааш үзэх